Эм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ
Канадын “www.remedist.net” сайт нарны тусламжтай эрүүл өөдрөг амьдрах аргаас нийтэлжээ.
Алхам №1

Австралийн Мельбурн хотод байрладаг “Baker” судалгааны хүрээлэнгийн доктор Гэвин Ламбертийн хийсэн судалгаагаар өглөөний нар сэтгэл гутралыг эмчилдэг болохыг тогтоожээ. 6-7 цагийн нар сэтгэл гутралыг эмчлэхээс гадна эрч хүч бэлэглэдэг болохыг тогтоожээ.
Алхам №2

Калифорни мужийн эмнэлгийн доктор Фрэнк Эрхи 1000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар нар хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлалтыг бууруулдаг болохыг тогтоожээ. Нарны витамин буюу Д витамин уг асуудлыг шийддэг байна.
Алхам №3

Альцгеймерын гэж нэрлэгдсэн өвчин нь хөгшрөлтийн солиорлын нэг төрөл юм. Харин нар уг өвчний тэмцэгч аж. Өглөө бүр тогтмол цагт босч, наранд алхдаг хүн уг өвчнөөр өвчилдөггүй болохыг тогтоожээ.
Алхам №4

20 минутын турш наранд биеэ шарах эсвэл биеэ ээхэд цусны даралтыг бууруулж болдог байна.
Алхам №5

40 дээш насны эмэгтэйчүүд ихэнхдээ хөгшрөлтөөс айдаг, үрчлээтэхээс эмээдэг. Харин нар уг сэтгэл гутралыг эмчилдэг болохыг Харвардын их сургууль тогтоожээ.
Алхам №6

Тархины хэт их ачаалал авсаны дараа 15 минут цэвэр агаарт амарч, нарнаас Д витаминыг хүртээрэй. Энэ таны тархины ачааллыг бууруулж, эрч хүч нэмнэ.
Алхам №7

Нар нь тархины серотонин гэгддэг сэтгэл заслын процессыг идэвхжүүлдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ