Батганы соривоос салах ДОЛООН АЛХАМ
Хялбараар батганы сорвиноос салах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та өндөгний шарыг тусад нь аваад сайтар хутга. Дараа нь цэвэрлэсэн нүүрэн дээрээ өндгөө жигд түрхээд 25 минутын дараа угаагаарай. Та долоо хоногт 2-3 удаа уг маскийг тавьж батганаас үүдэлтэй сорвиноосоо салаарай.
Алхам №2

Өндөгний шар дээр бага зэргийн зөгийн бал хийгээд сайтар хутга. Дараа нь сорвитой хэсэгтэй түрх. 10-15 минутын дараа угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа.
Алхам №3

Тал гадилыг сайтар нухаад зөгийн бал хийгээд сайтар хутгаарай. Маск тавих хугацаа 10-15 минут. Долоо хоногт 3-4 удаа энэхүү маскийг тавихад сорви арилах болно.
Алхам №4

Өндөгний шар дээр бага зэргийн ус хийгээд сайтар хутга. Дараа нь арьсан дээрээ жигд түрхээд 10 минутын дараа угаагаарай.
Алхам №5

Өндөгний шар дээр бага зэргийн гурил хийгээд дараа нь зөвхөн батганы сорвитой хэсэгтээ түрхээд хагас цагийн дараа угаарай.
Алхам №6

Шоколад дээр бага зэргийн сүү хийгээд арьсан дээрээ жигд түрх. 10-15 минутын дараа угаагаарай.
Алхам №7

Маскаа тавихаасаа өмнө сайтар угаагаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ