МоАХ: АН-ыг сөрөг хүчний үүргээ биелүүлэхийг шаардаж байна


МоАХ-ны Залуучуудын зөвлөлөөс өнөөдөр (2019.04.23) мэдээлэл хийлээ. Тэд Монголбанкнаас Капитал банкийг татан буулгасантай холбогдуулан байр суури илэрхийллээ. Төв банкны энэ шийдвэр Капитал банкинд мөнгөө хадгалуулсан 256 мянган иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 47 тэрбум зэргээр төрийн 340 тэрбум төгрөг салхинд хийсч байна.
МАН-ыг эрх барьж байх үед банкууд дампуурдаг. Капитал банк дөрөв дэх нь боллоо. Харин энэ асуудалд АН дуугарахгүй, сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс АН-ыг сөрөг хүчний үүргээ биелүүлэхийг МоАХ-ны залуус шаардаж байна. Цаашид АН энэ хэвээр дуугүй байсаар байвал МОАХ сөрөг хүчний байр суурийг авч, дуу хоолой нь болно гэдгийг тэд мөн хэллээ.
Мөн тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулж, хяналт тавьж чадахгүй арилжааны банк дампууруулсан буруутай албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардлаа.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ