Ж.Батбаясгалан: Би гайхаж байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өөртөө зориулж, бие засах өрөө бэлдүүлсэн гэх шүүмж олон нийтийн сүлжээнд өрнөсөн билээ. Мөн энэ мэдээллийг задруулсан ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээлэл ч гарсан.
Тэгвэл энэ асуудал орлогч дарга “Би үүрэг өгч засуулдаг хүн биш” гэсэн товчхон хариултыг өглөө. Мөн тэрбээр “Тэр өрөөнд ороод 10 ч хоноогүй байна. Надад зориулж ийм сэдэв явуулж байгаа хүмүүсийг гайхаж байна” хэмээн ундууцлаа.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ