Түрээсийн дугуй, цахилгаан скүүтэр хаачсан бэ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч оны долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлчилгээнд иргэд, олон нийт ам сайтай байгаа.

 

Энэхүү үйлчилгээг өвлийн улиралд зогсоож, хавар буцаан эхлүүлдэг. Тэгвэл түрээсийн дугуйн үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлнэ гэдгийг "Никель Ганбаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням хэлж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулжээ.

 

Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно.

 

Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана.

 

БАЙРШИЛ:

 

Д.Сүхбаатарын талбай

120мянгат

Хүүхдийн зуу

Тedу худалдааны төв

Цэцэг төв

Багшийн дээд

UBH цэнтр

Баруун дөрвөн зам

Зайсан Зүүн дөрвөн зам

Хүүхдийн урлан бүтээх төв

 

Мөн "Никель Ганбаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням энэ оны дөрөв, тавдугаар сараас 100 хувийн цахилгаан тэжээлт “Ю Скүүтэр” түрээсийн мопедыг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн мэдэгдээд байсан. Энэ талаар түүнээс тодруулахад “Ю скүүтэр” түрээсийг энэ онд багтааж хэрэгжүүлэх боломжгүй болсон тул ирэх оныг хүртэл хойшлуулсан” гэлээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хар тамхичны дугуйг унаж яадгын харваас л хогийн шаар л байсан шд, амараа тэнэг хүнд итгэж хөрөнгө оруулсан
2019-04-24
Хар тамхичингаас л боллоо ккк
2019-04-24
Zochin:
Nikel Ganbaa chini har tamhinii hergeer barigdsan yum bish uu. !
2019-04-24