Б.Баатархүү: Б.Хурцыг саатуулан шалгаж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн, шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өчигдөр /2019.04.24/ цагдан хорьжээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "2019.04.23-ны өдөр буюу өчигдөр хойшлуулашгүй арга хэмжээ авч Б.Хурцыг саатуулсан. Одоогоор үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлаар прокурорын газарт санал хүргүүлээд байна" гэв.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ