"Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн үүсгэн байгуулагч эрдэмтэд болох М.Амбага (Төрийн шагналт, Гавъяат эмч, Олон Улсын Нэгдсэн Академийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор), Б.Саранцэцэг (Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор) нар монгол хүний эрүүл мэнд, эмчилгээний чиглэлээр 2000 гаруй туршилтын цагаан хархан дээр сорил туршилтын ажлыг 40 гаруй жилийн туршид явуулж олон шинэ эм бүтээсэн байна. Эдгээрээс Монгол Улсын эмийн сүлжээнд тавигдсан дархлал сэргээх үйлдэлтэй Салимон, бөөр хамгаалах үйлдэлтэй Нефромон эмүүд нь Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн байдаг.
Эрдэмтэд хүний эрүүл мэндийн төлөө шинэ эмүүдийг хийхэд хамгийн их ач тусаа өгсөн цагаан харх хэмээх туршилтын амьтныг мөнхжүүлэх юмсан гэсэн олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн хичээлийн төв байрны үүдэнд Цагаан хархны хөшөөг хаврын адаг шар луу сарын цагаагчин туулай өдөр хүндэтгэлтэйгээр залан босголоо.
М.Болд
Уншиж байна |