21 сая төгрөгийн өртөгтэй цонхны шүүлтүүрийг үнэгүй суурилуулж өгчээ

"Magic air Mongolia" компанийн зүгээс Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдүгээр эмнэлгийн 170 цонхонд 21 сая төгрөгийн утаа тоос тоосонцрын цонхны шүүлтүүрийг суурилуулж өгчээ.
Уг ажил "ЦЭВЭР АГААР " төслийн хүрээнд хийгдсэн ажил аж.
МАGIC AIR MONGOLIA ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх сайн үйлсийн аяныг өрнүүлж 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн бяцхан хүүхдүүдэд цэвэр агаар бэлэглэлээ.
Ийнхүү тус дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд дөрвөн улирлын турш утаа, тоос, тоосонцор, ялаа, шумуул гээд гадны бүх биетээс хамгаалагдаж, бороо шороо болон цаг уурын ямар ч нөхцөлд цонхоо онгойлгож цэвэр агаар оруулах боломж бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ