Хотын захирагч тохижилтын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв

img

 

Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, бургер, ундаагаар дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ.

 

 

Тэрээр хэлсэн үгэндээ  “Их хотыг цэвэр цэмцгэр байлгах, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байдаг та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хувьд ажлын ихийг хийдэг ч авдаг цалин нь бага байдаг гэдгийг би хувьдаа сайн ойлгож байгаа, цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, усалгааны зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ. Хот тохижилт 700 гаруй ажилчидтай, ажилтан бүрийн цаана ар гэрийн амьдрал, үр хүүхдүүдийн хичээл сургалтын зардал, төлбөр гээд олон асуудал бий. Та бүхний цалинг нэмэх боломжийг судлана гэдгээ хэлэх байна. Түүнчлэн хотын иргэд хогоо ил задгай хаядаггүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд эвдэж сүйтгэдэггүй ухамсар соёлтой байх юм бол та бүхний ажлын ачаалал ч тэр хэмжээгээр багасна. Тиймээс бид иргэдийнхээ хотын соёл ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

 

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж Хотын захирагчид хандан “Бид явган хүний зам талбай, арчилгааны зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг шийддэг боловч, тохижилт, урсгал засварын зардал төсөвт байдаггүй. Энэ асуудлыг хотын дарга та шийдэж өгөх чиглэлд анхаарч өгөөч гэж хүсэх байна” гэв. Хотын захирагч энэsy асуудлыг холбогдох байгууллагуудын саналд үндэслэн шийдвэрлэхээр судлан ажиллана гэдгээ илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болж л байна .Харин хотын захирагчид нэг юм хэлэхэд усалгааны машин авчиж болохгүй юмуу. Сая нэг хэсэг УБ ямар хуурайшилтай шороо тоосжилттой байваа. Өнөөдөр ашгүй бороо орж газар дэвтлээ шороо дарагдаад байгаль дэлхий сайхан байна . Эхний ээлжинд 10ш машин байхад л болно шдээ. Өглөөдөө үүрээр хотоо услаад байхад л болно доо. Хуучин ЗХУ байхад л Москва Ленинград Киев гээд том хотууд усалгааны машинтай өглөө бүр хотоо шүршиж шороогоо дараад хот нь хичнээн гоё цэвэрхэн чийгшилттэй гоё байсан юм бэ. Энийг уул нь хэрэгжүүлж болно доо. Хагас тэрбумаар жийп машин авдаг дарга нарт бол.
2019-04-28
mongolhvv:
1.5 say hvntei hotod bol 700 ajilchin gedeg mash baga bna.oron too hvniig nemj bas tehnik heregseleer hangaj tsalin nemeh heregtei bnaa..
2019-04-28