Өмнөговьчууд "ХАЙЛААСНЫ БАЯР" тэмдэглэнэ

img

Өмнөговьчууд ирэх 05 дугаар сарын 04-нд "ХАЙЛААСНЫ БАЯР" тэмдэглэнэ. Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга "ХАЙЛААСНЫ БАЯР" хийж бүх нийтээр мод тарих ажлыг ний 10:00 цагт зохион байгуулахаар бүх сум, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компанид албан даалгавар хүргүүлсэн байна. Тус даалгаварт сум бүр 3000 мод, төрийн болон төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа тоогоор, иргэн бүр хоёроос доошгүй мод тарихыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон байна.

 

 

Тус аймаг жилд дунджаар 150,000 орчим мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг аж. Энэ жил ч ийм хэмжээний модыг тарьж арчилгаа тордолтыг хийнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ