Ихрүүдийн тухай статистик

img

Өнөөдөр Ихрүүдийн баярын өдөр. Энэ  өдрийг тохиолдуулан ихрүүдийн тухай зарим тоон мэдээллийг хүргэж байна. 

 

 

- Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 08 дугаар сарын 01-нд мэндэлсэн. 


- Монголын хамгийн анхны дөрвөн ихэр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлжээ.


- Хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм. 


- Монголын хамгийн олон ихэр хүүхэдтэй ээж бол Ц.Ундрах хэмээх эмэгтэй. Тэрбээр дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь ихэр хүүхэд төрүүлсэн байна. Түүний хоёр том нь 2003 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн бол удаах хүү, охин хоёр нь 2006 оны 06 дугаар сарын 07-нд төржээ. Хоёр бага болох хүү, охин нь 2008 оны 12 дугаар сарын 06-нд мэндэлсэн байна. 


- 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27 мэндэлж байсан нь ихрүүдийн түүхэн дэх хамгийн их тоо болон бичигдсэн байна.


- Албан бус тоогоор манай улсад 4500 гаруй ихэр бүртгэлтэй байна.

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ