"Монголд үнэний галыг бадраах тулгын гурван чулуу"

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдрөөс /2019.05.02/ "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" шинэ намд элсэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Өнгөрсөн хугацаанд маш олон улс төрийн нам эвслүүд улстөрийн ганцаардлыг чинь хажуунаас нь харж халаглаж суух юм. Бидэнтэй хамтраач" гэдэг зүйлийг хэлж байсан. Ганц хүн айл болдоггүй гэдэг. Энэ ганцаардлыг би өнгөрсөн хугацаанд маш хүчтэй амслаа. Улстөрд ганцаардал гэдэг зүйл маш хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга нөгөө талдаа УИХ-ын хоёр гишүүн удаа дараа санал тавьсны дагуу маш удаан бодож, анхааралтай ажилласны эцэст тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая хэмээн зориг шулуудаж "Шударга иргэдийн нэгдсэн эвлэл" буюу шинэ эвсэлд хурай болж, нэгдэн орж байгаагаа зарлаж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр "МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл, үндэсний шударга ёсны хувьсгалд бидэнд анхнаасаа дэмжлэг, туслалцаа болж байсан С.Жавхлан гишүүн маань нэгдэж байгаагаа албан ёсоор зарлаж байгаад баяр хүргэе. С.Жавхлан гишүүн сонгогдсон цагаасаа хойш бие даагч статустайгаар зүтгэж ирсэн. Өнөөдөр Болд, Батзандан, Жавхлан бид гурав Монголоо аврахын төлөө, үндэсний өв соёлоо хөгжүүлэхийн төлөө ойлголцолд хүрч та бүхний өмнө зогсч байна. Бид маргааш баруун таван аймагт ажиллахаар гарч байна. Удахгүй та бүхэнтэй аймагт тань очиж уулзах болно" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ