Х.Мандахбаяр: Мэргэжлийн сэтгүүлзүй сошиалд бүдгэрээд байгаа нь өөрсдөө дурлаад байгаатай холбоотой

img

 

"1000 сэтгүүлчийн форум"  болж байна. Форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлээд:

 

-Нийгмийн сүлжээний тухай хууль бидэнд зайлшгүй боллоо. Регистрийн дугаараар нь бүртгэнэ л гэнэ, 5000 хандалттай контентийг хязгаарлана л гэнэ. Монголын ардчиллыг хязгаарлах амьдралгүй хууль батлах гэж байна. Сошиал бол мэргэжлийн сэтгүүлзүй биш. Мэргэжлийн сэтгүүлзүй сошиалд бүдгэрээд байгаа нь сэтгүүлчид бид өөрсдөө сошиалд дурлаад байгаатай холбоотой. Сошиалаас өөрсдийгөө татаж яваарай, ялангуяа залуу сэтгүүлчид. 

 

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бид дэмжих ёстой. УИХ-ын гишүүн болохоороо сайт, тв, хэвлэлтэй болох гэдэг. Эх үүсвэр нь тодорхойгүй маш өндөр санхүүжилт энэ салбар руу урсаж байгаатай холбоотой. Мэргэжлийн сэтгүүлзүйг нийгмийн хариуцлага гэж ойлгож явж байгаа биш, улстөрчид. Сэтгүүлчид бид өөрсдөө хэн нэгний дор ажиллаж байгаа ч гэсэн салбараа хайрлах бодол санаа чинь байгаасай. Сэтгүүлчид бид гараад гэр рүүгээ харьдаг, амьдрал дээрээ очдог. Сэтгүүлчид маань битгий сошиалд дурлаж, өөрсдөө битгий үйл явдал болоод байгаарай гэж захия. Сошиалд зарцуулж байгаа асуудлаа мэргэшихдээ зарцуулаарай. Сэтгүүлчдийн яриагаар сэтгүүлчдийг дүгнэдэггүй.

 

Сайт нэг домейн нээгээд сайтын эзэн, 10 домейнтой хүмүүс сайтын холбоо гэж хэлдгээ боль. 10-уулаа нийлээд нэг сайт ажиллуул. Монголд 300 сайт хэрэггүй. 130 телевиз хэрэггүй. Редакицийн стандарт болгоё, мэргэшсэн зэргийн асуудлыг ярьж эхэлье хэмээв. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ