УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ярилцав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.

 

Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.

 

Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх саналаа 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Эх сурвалж: Preisdent.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ундармаа хампаанийхаа нягтлан залууг дарамтлаад тэр залуу нь амиа хорлосон шүү дээ.
2019-05-05
zzz:
pizdaakuud. songuuli oirtson baina. nodnin tuunii umnuh jiluuded usand haysan chuluu shig bsan haltar avgai nar gent uhaan orj ntr. ymar mal irged n iim malnaas dor nihoinuudiig songdog baina
2019-05-05
Зочин:
ЭНЭ УНДАРМАА ЖИНХЭНЭ ХҮЧИРХИЙЛЭГЧ АЛУУРЧИН ШҮҮ ДЭЭ.ХҮНИЙГ АМИА ХОРОЛТОЛ НЬ ДАРАМТЛААД АЛСАН ШҮҮ ДЭЭ. ЦААЗЫН ЯЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ГАНЦ ПАНХИЙГЭЭД ХҮЧИНДЭГЧ ХУЛГАЙЧ ҮХЧИХНЭЭ.ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БОЛ ЗАСАЖ ХӨНГӨЛӨӨД ДЭЭРЭЭС НЬ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.ХОРИГДОЖ БАЙХ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХИЧЭЭЛ ЗААЖ НҮЦГЭН САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ УРДУУР НЬ АЛХУУЛЖ ДОРОМЖЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ Л ХЭРЭГТЭЙ .ХӨНГӨЛӨӨД ХАЯЧИХАД ЦААЗЫН ЯЛААС ИЛҮҮ ДОРОМЖЛОЛ ШҮҮ ДЭЭ. ӨМНӨД СОЛОНГОСТ НЭГ ӨДӨР БҮХ ЭМНЭЛГҮҮД ХҮЧИНГИЙН ХЭРЭГТНҮҮДИЙГ ХӨНГӨЛДӨГ. ЭНЭ ӨДӨР ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙХЭН ТАЛАРХАЖ МАХ ШАРЖ ИДЭН АРХИ УУЦГААДАГ. ЭНЭ Л МОНГОЛД ХЭРЭГТЭЙ
2019-05-04
Цогзолмаа гуай нэг хөгшин багшийг ордонд үхүүлээ биздээ?
2019-05-04
Бишрэлт:
Энэ балиар Ундармаа Жинхэнэ хучирхийлэгч шдээ. 2015 онд кампонихаа 1 залууг оронд оруулж дарамтлаад ногоох нь амиа хоролсон гээд боддоо та нар естой аймшиг
2019-05-04
irgen:
Казакстанд хөнгөлдөг хууль баталсан гэсэнүү
2019-05-04
irgen:
gishuun Oyunchimegiin tsarai manid yamar hamaa bna aa gesen yum shig suuj bna daa
2019-05-04
зочин:
Эмэгтэй гишүүд худлаа попордож, дүр эсгэж байхынхаа оронд хөнгөлдөг болгох, тайган болгодог хууль санаачлаач. Хүний эрх энд хамаагүй шүү.
2019-05-03
талбай дээр зүгээр л олны өмнө шууд бууд 1 араатанг бууд тэгээд л маш хурдан үр дүнгээ өгнө. хамгийн хурдан үр дүн харагдах арга ердөө л энэ. Түүнээс нээх онол хүний эрх ярьж судалж туршлага судлаад дэлхийд Гоё сайхан харагдах гээд бид охин үрсээрээ хохирч болохгүй. Ер нь бол Ц. Элбэгдорж гэдэг хүний өөрийнхөө амбийцыг Монголын ард түмэн тэр дундаа бяцхан охидууд бие сэтгэлээрээ амсахыг хүлээн зөвшөөрахгүй.
2019-05-03
Дээр нь хар тамхины хэргийн ялыг хүндрүүл. 3 саяхан хүнтэй улс хар тамхинд живх ойрхон байна шүү. Нэг алдчихвал дийлдэхгүй ш тээ
2019-05-03
Gudamj talbaig kamerjulaa.tegvel huuhed alga blhgui.teneg gedeg ni.
2019-05-03