УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгий даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын дарга дараагийн томилгоог санал болгожээ. УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн өмнөх дарга Ц.Цолмонг төрд мэргэшсэн, санаачлагатай, жинхэнэ албан хаагч, дараагийн ажлыг нь хариуцуулах хэрэгтэй гэдгийг шат дараалан хэлэв. Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь эрхзүйч мэргэжилтэй. Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын даргаар томилох саналыг гишүүдийн 88.2 хувийн саналаар дэмжлээ. Харин дэмжээгүй санал өгсөн гишүүдэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан багтсан байлаа. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Лүндээжанцан дарга шавийгаа дэмжсэнгүй" хэмээн онцлон хошигнов.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байгаа Л.Өлзийсайхан нь 2017-2018 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхөөр ажиллаж байсан, Д.Лүндээжанцан гишүүний "гарын туслах" гэдгийг олон нийт андахгүй мэддэг билээ. Харин энэ удаад Д.Лүндээжанцан гишүүний товлуур андуурсан уу, хурууны хээ уншигч алдаа заасан уу. Ямартай ч эсрэг санал өгсөн байлаа.
Уншиж байна |