"Бургер Кинг"-ээр үйлчлүүлээд хордсон иргэдийн тоо нэмэгджээ

img

 

“Бургер Кинг” ресторанаар  үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тус ресторанаар үйлчлүүлээд хордлого авсан гэх өгүүлэмжтэйгээр ХӨСҮТ-д хандах иргэдийн тоо улам бүр нэмэгджээ.

 

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Хордлого авсан гэх иргэдийн тоо нэмэгдсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэх хариу өглөө.

 

Энэ сарын 7-нд "Бургер Кинг" ресторанаар үйлчлүүлсэн гурван иргэн ХӨСҮТ-д хандсан. Гэтэл албан бус мэдээллээр өнөөдрийн байдлаар тус ресторанаар үйлчлүүлсэн 10 гаруй иргэн ХӨСҮТ-д хандсан байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүрэг дахь “Бургер Кинг” рестораны салбарын үйл ажиллагааг хааж хордлогыг шалтгааныг тодруулахаар улсын байцаагч нар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

 

“Бургер Кинг” нь дэлxийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ ресторан юм.  2015 онд Макс Группийн оxин компани Макс Центр XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон Монголд анxны салбараа нээсэн билээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
амаа олохгүй цусалж цусалжихаад юу гээд нохойтоод байгаа юм түргэн хоолны газрынхан таны ам руу чинь чихээгүй байх шүү
2019-05-12
ene balainuudaa haagaachee.
2019-05-10
бодлын хулгайч:
БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ. ХЭН ЧАМАЙГ ХОРТОЙ ХООЛ ИД ГЭСИЙН. ХОХЬ ЧИНЬ. МОНГОЛ ХУУЛЬГҮЙ БОЛСОН. МУРАТ, БАЯРЦОГТ, МХЕГАЗРЫН ГЭЭД БҮГД ЦАГААДСАН ЮМ ЧИНЬ ЧИНИЙ НААДАХ ЧИНЬ НОХОЙН БӨӨС. МОНГОЛ ХУУЛЬГҮЙ БОЛСООООН. ОДОО ЮУ ДУРТАЙГА ХИЙЖ БОЛНО
2019-05-10
иргэн:
Энэ хоолны газар санаатайгаар хоолондоо юм хийгээд байна уу.МХГ сайн шалгах хэрэгтэй.Хахууль авахгүйгээр.
2019-05-10
зочин:
амаа олохгүй цусалж цусалжихаад юу гээд нохойтоод байгаа юм түргэн хоолны газрынхан таны ам руу чинь чихээгүй байх шүү