Ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн сумдаар болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүний амь нас эрсдээд байна. Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

 

Өнөө шөнө Монгол Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч салхины хурд өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч, хүчтэй салхилахыг  анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ