Ё.Баатарбилэг: “ЦӨМ” хөтөлбөрийн хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ үнэлгээтэй гарсан

img

 

11:00 цаг:

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

 

-Сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэл болгож, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сургуулийн өмнөх насныхныг сургуульд хамруулж ирсэн. Гэсэн ч хүн амын төвлөрлөснөөс хамаарч хамрагдаж чадахгүй хүүхэд байсаар байна. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжий хүртээмж муу байгаа. 30-аас дээш хувь нь 35-аас дээш хувь насжилттай байна. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гурван ээлжийг хоёр ээлжээр болгох зорилт тавьсан. Энэ хичээлийн жилд 61 мянга хүүхэд буюу  138 сургууль, цэцэрлэгт хамрагдалт 26 мянган хүүхдээр буюу 174 цэцэрлэгийг шинээр бий болгохоор ажиллаж байна.

 

Бодит байдал дээр хоёр сурагч тутмын нэг нь сурах бичгээр хангагдаж чадахгүй байгаа. Сургуулийн номын сангаас сурах бичгийг түрээсийн шугамаар авч хэрэглүүлэх шийдвэр гаргаж байна. АХБ-ны төслөөр дээрх арга хэмжээг хэрэгжүүлнэ.. 2019 оны хичээлийн жилд хүүхдийг сурах бичгээр хангана.

 

Энэ онд элсэн байгаа хүүхдүүд 2030 онд төгсөнө. Тэгэхээр энэ хүүхдүүдэд ямар хөтөлбөрөөр сургалт явуулах вэ гэдэг асуудал гарч байна. Бид одоо хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрт үнэлгээ хийсэн. “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс агуулга давхардалт, хэт олон хичээлийг хүүхдүүдэд заадаг. Хичээлүүдэд ордог агуулга давхцаж, хүүхэд болон багш нарт зохиомол ачаалал бий болгосон. Дээд тал нь 19 төрлийн хичээл үзэж байгаа нь агуулга бүрэн судалж чадахгүй сурагчид, багш нарын ачаалал ихсэж байгаа. Тиймээс “Цөм” хөтөлбөрт өөрчлөлт хийнэ гэлээ.

 

Г.Занданшатар: 200 мянган ажлын байр бий болгож ядуурлыг буурна

 

10:30 цаг:

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордонд болж байна. УИХ-ын дарга уг хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр:

 

 

-Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 200 мянган ажлын байр бий болговол Монголын ядуурлыг бууруулж, ажилгүйдлыг бууруулж, Улаанбаатарын утааг ч арилгана. Монголын зах зээлийг зохицуулалттай төлөвлөгөөтэй хөгжүүлэхээ хувийн хэвшлийнхэн санал оруулсан. Чиглэл тус бүрээр 198 мянган ажлын байр бий болгох бодлого гаргаж, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитой хэрэгжүүлэх суурь болсон гэлээ.

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Ундраа даргалан явуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт салбарын сайд, эрдэмтэн судлаачид илтгэлт тавьж  хэлэлцүүлэх юм байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ:
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ГУЙВЛАА ДАА... КЕМБРИЖ Л ГЭНЭ ОКСФОРД БОЛЛОО Л ГЭНЭ. ЛАМЖЛАЛТ Л ГЭНЭ. МОНГОЛ БИЧИГ Л ГЭНЭ. ЦӨМ ХӨТӨЛБӨР Л ГЭНЭ. СТОЙ ТОГЛОЧИХЛОО ДОО.
2019-05-15
dsn:
ugaasaa tsum gedeg goyo ner chini tsumuuruu erguu teneg shunalaas uuriig medehgui bolgono gesen ug bsn yum bish uu? ulsiin ireeduig zuv l surgaj humuujuulmeersen dee!!!
2019-05-14
zochin:
Endees l ekhlekh kheregtei. yun zeel
2019-05-14