Таны биед нэн тустай ЗУРГААН ЖИМС
2019-05-16

Жимс, жимсгэнэ хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар “www.authoritynutrition.com” сайт нийтэлжээ.

 

Гүзээлзгэнэ

 

 

Бидний эд эс хөгширч байгаа болохоор л бид хөгширч байгаа юм. Харин гүзээлзгэнэ энэ үйл явцыг удаашруулахад туслах шидтэй. Жимсгэнэд агуулагдах хүчтэй антиоксидантууд нь бие организмын хөгшрөлтийн “гол буруутан” болох чөлөөт радикалуудын эсрэг идэвхитэй тэмцэж чаддаг. Судалгаагаар, ингэхийн тулд өдөрт ердөө хэдхэн ширхэг гүзээлзгэнэ идэхэд хангалттай гэж гарчээ. Гэхдээ өдрийн хоолноос хойш хагас цагийн дараа гэдгийг анхаар.

Мөн өдөр бүр гүзээлзгэнэ хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

 

Гадил

 

 

Гадил жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн гадил жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон гадил идэхийг зөвлөж байна. Бие организмд эрдэс бодис дутагдсанаар шөрмөс татдаг. Тиймээс калий, магнийгаар баялаг жимс, ногоо, жишээлэхэд: гадил - хэрэглэснээр шөрмөс татахаас сэргийлнэ. Тиймээс дийлэнх тамирчид хоол хүнсэндээ гадил жимсийг түлхүү хэрэглэдэг байна. 

 

Интоор 

 

 

Интоор нь хүний биеийн эрч хүчийг гайхалтайгаар сэлбэж өгдөг. Интооронд агуулагдах илчлэг нь цусан дахь сахарын төвшинг нэмэгдүүлснээр эрч хүчтэй мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс хэрэв танд нэг л ядарсан, залхуутай мэдрэмж төрөөд байвал бага хэмжээний интоор идээд л бие махбодоо сэргээж, ажиллах эрч хүчээ сэлбэх боломжтой. 

 

Усан үзэм

 

 

Усан үзэм цусны эргэлтийг дэмждэг аж. Энэ амтлаг жимсийг бараг жилийн дөрвөн улирал тасралтгүй худалддаг болохоор та гэртээ сууж байгаад л өөрийгөө эмчлэх боломжтой юм. Усан үзэм найрлагандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг. 

 

Хан боргоцой

 

 

удлаачдын үзсэнээр нэг стакан цэвэр хан боргоцойн шүүсэнд 131 хувь C амин дэм буюу хүний өдөрт авах C витамины хэмжээнээс илүү их С витамин агуулагддаг гэнэ. C витамин дархлааг дэмжээд зогсохгүй халдварт өвчин, төрөл бүрийн вирусээс хүний биеийг хамгаалдаг.

 

Хан боргоцойнд магни, кальци гэх мэт хүний ясны бат бэх байдалд нэн хэрэгцээтэй элементүүд агуулагддаг. Ойролцоогоор 165 грамм хан боргоцойн шүүсэнд хүний өдөрт авах ёстой магнийн хэмжээний 76 хувь нь агуулагддаг. Мөн хан боргоцойноос гадна гүзээлзгэнэ, гадил, нэрс гэх мэт жимснүүд яс сийрэгжилтээс сэргийлэхэд нэн тустай. Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг. Хан боргоцойнд “bromelain” хэмээх үрэвслийг намдаадаг найрлага агуулагддаг. Тийм учраас Өмнөд Америк болон Төв Америкт хан боргоцойг үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл системийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэсээр ирсэн.

 

Нэрс

 

 

Нэрс нь маргенцаар баялаг. Мөн амин дэм C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр /5-6 хувь/, алимны, янтарын, сүүний хүчил агуулагддаг. Хоолойн үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Үүний тулд 100г хуурай үрийг 0.5л усанд буцалган 300мл болтол ширгээж хандалдаг. Хөргөж шүүгээд амаа зайлна.

 

Хар нэрсийг идвэл нүдний хараа сайжирна. Учир иймд нүдний хараа муутай хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Мэнгэр өвчтэй бол уулын нэрсийг битүү саванд нэг аягыг элсэн чихэр, шар тостой хийгээд тогоотой усанд жигнэж, уураг мэт буцалгаад бүлээнээр нь ууна. Үүний дараа наранд толгойгоо  халаахгүй хэвтвэл эдгэнэ. Уушигны архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэт жимсийг цагаан гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие нь мэдэгдэм хөнгөрдөг байна. Мөн жимсийг идэж идэж шүүсийг нь ууж болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Алим ороогүй болохоор энэ зөвлөгөө нэг л биш, жимсний ченжүүдийнхи бололтой.
2019-05-17