УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар таалал төгслөө. Тэрээр 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Төрийн ордны нэгдүгээр давхарт шатнаас унаж, гэмтсэн байдалтай ухааны хэвтэж байгаа эрэгтэй хүнийг ордны хамгаалалтын мэдэгдэж, цагдаа, эмнэлгийн түргэн тусламж дуудсан талаар өмнө нь мэдээлсэн. Талийгаач ажлын шугамаар явж байсан байна. Одоо Төрийн ордныг хамгаалалтад авч, цагдаагийнхан үзлэг шалгалт хийж байна.
Э.Сонор