Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарыг ажлаас нь халжээ


Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарсан талаар мэдээлэл цацагдаад байна. Энэхүү хэрэгт холбогдсон Өндөрхангай сумын цагдаа Ш.М болон Зүүнговь сумын цагдаа О.Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халжээ.
Мөн хэрэг бүртгэл нээн МБА-ны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас "Энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана" гэж мэдэгдсэн.
Цагдаагийн алба бол нэр төр, журамт үүрэг дээр тогтдог "ҮНЭНИЙ ТӨЛӨӨ" итгэл үнэмшлийн алба. Хувь хүний ёс зүй, ухамсар, шудрага, үнэнч байдал нь нийт алба хаагчдын нэр төртэй эн дүйцэхүйц тавигддаг журамт шаардлагатай онцлог алба. Тиймээс энэ албандаа хариуцлагатай ажиллахыг нийт алба хаагчдад Цагдаагийн байгууллагаас үүрэг болгодог байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ