Хүүхдээ хагалгаанд ортол зодсон хойд эцгийг энэ сарын 29-нд шүүнэ

Хойд эцэгтээ зодуулж олон удаагийн хагалгаанд орсон хүүгийн гэх тодтголтой хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.
Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ