Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилов

img

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Тэрбишдагва "Хүнсний хангамжийн асуудалд анхааралтай хандах ёстой. Ажлын хэсгийн ахлагч зөв хүнээ оруулах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулаад, гишүүд хуралдаандаа ирэхгүй асуудал үүсгэдэг" гэдгийг анхаарууллаа. Уг ажлын хэсгийг н.Батнасан гишүүн ахалж байсан юм. Харин тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан аж. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар сонгохыг гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн Усны тухай хуулийн ажлын  хэсгийн ахлагчаар Г.Мөнхцэцэг гишүүнийг томилов. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэцэсс
2019-05-22
сахалаа хүний амний шүүх хуралдаа очиж оролц
2019-05-22
Зочин:
Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хамгийн номер нэг асуудал үүнд төрөөс ямаршуухан байдалтай хандаж байна вэ Хамгийн чадварлаг гүшүүн эсвэл байнгын хороодын дарга нараас сонгосон бол дээр байж дээ
2019-05-22
ЗОЧИН:
хамгийн муу менежер байлаа хөөрхий
2019-05-22
зочин:
Таарсан ч хүнээ томилж дээ
2019-05-22