Б.Хурцыг суллахаар боллоо
2019-05-23

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн  үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

 

 

Шүүх хуралдаанд прокуророос дээрх үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргалаа.

 

Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хоосон толгойтой алуурчин шдээ энхбат агсныг зэрлэгээр зодож тариа хийж алсан алуурчин бол Батын хурц мөн шоронд байх ёстой ялтан ард түмэн босох болно шүү өөрсдөө ард түмэн алах болно
2019-05-24
шүүх засаглал өөрчлөгдөөгүй л байна да яана да
2019-05-24
Монгол Иргэн:
АВИЛГАД ИДЭГДСЭН ШҮҮХ ЗАСАГЛАЛ, АРЧААГҮЙ ТӨРИЙН ГУТАМШИГ....
2019-05-24
sdfsdf:
sulalsan shuugch nertei lalriig hamsaatnaar barivchil. onc baidal togtooj ene uls orniig avrah cag bolson shu.
2019-05-24
...би цааш нь ярьх уу.. ярьчихуу аайн..гэж жуумалзаж Манангийн нохдуудаа дарамтлаа биз тэгээд Манан-гийн гөлөгүүд сулалсан биз. Энэ улс оронд шударга юм гэж байхгүй болсон байна доо
2019-05-23
Хэнэггүй Монгол:
Гөлөг чинь ямар хүйтэн царайтай СТА вэ.
2019-05-23
Bataa:
Khongiloor orood garchee...
2019-05-23
Угаасаа л ингэдэг шдээ...барилаа..хорилоо...суллалаа...драмийн жүжиг
2019-05-23
Иргэн:
Одоо ч томчууд юунаас айхавдээ?! Уул нь их ч юм хийсэндээ?! Та нар?! Энхбатыг аосан нь ч үнэншдээ?!
2019-05-23
zochin:
Chingeltei shuukhiin shuugchee shalgamaar yum baina daa
2019-05-23
Бахь байдгаараа
2019-05-23
Хурцын эхнэр Ү.Сарнайд:
Эхлээд ийм их хөрөнгөтэй болсон түүхээ бич танай нөхрийг улс даяар цензургүй ярилцлагт оролцож байхыг харсан уих-ын гишүүдийг дарамталж байхыг харсан та хамт идэлцэж энэ их хөрөнгө асар богино хугацаанд орж ирж байхад анхаарлаа тавихгүй яасым Эбигийн баруун гар биздээ . боловсролгүй нөхрийнхөө хуурамч дипломыг тайлбарла бас хуурамч дипломоор Монгол улсын тагнуулын байгууллагын дарга болж байхад нь болиулахгүй яасым одоо та бархираад ч нэмэргүй ийм ийм үйлдэл ил тод байхад
2019-05-23
нэхэр:
Наад нөхөр чинь хэдэн өмгөөлөгч нарийг мөн их сүрдүүлэж үг дугрвал гээд гарын үсэг зуруулсан шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2019-05-23