“Абсолют" дэлгүүр хуурамч шошготой бүтээгдэхүүн худалдаж байжээ

img

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ сарын 21-ний өдөр  “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг гурван нэр төрлийн буузыг савлан худалдан борлуулж байсныг илрүүлжээ. 


Тиймээс тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээжээ.

 

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард түмэн:
наад дэлгүүр чинь хятадын барааг орос шошго нааж зардаг ш дэ орос гэдэг нь худлаа ш дээээ монголчуудыг тэнэг гэж боддог юмуу хаашаа юм
2019-05-25
Зочин:
Зарим бүтээгдэхүүн нь хадгалах горимын шаардлага хангагдаагүй бүтээгдэхүүнийг тухай бүр шалгаж шинэчилж байх хэрэгтэй бна. Лав л бэлэн бүтээгдэхүүний нэг шарсан загас 2-р сард л байсан одоо ч тэр л янзаараа бгаа нь хугацаа хэтэрсэн, хортой бүтээгдэхүүн байсаар л бна.
2019-05-24
1111111:
Номингийн Баярсайханы захиалгаар МХЕГ ажиллаж байгаагийн ганцхан жишээ. Сүлжээ нэрээр хүний барааг зарж шулдаг аргатай болчихсон нохдууд байгаа юм. Импорт оруулж ирээд 5-6 хувийн ашиг харж байхад тэдний сүлжээ 16,8-23 хувь авна. Дотоодын үйлдвэрлэгч нарыг бол бүр их шулна. новшнууд
2019-05-24