Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг 2019 оны тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төрийн ордонд болж байна.
Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын дарга асан М.Энхболд:
-2016 онд Бангледаш улсад ОУПХ-ны хурал болох үеэр миний бие Ази, Номхон далайн бүсийн улсуудыг хариуцсан бүсийн тэргүүнээр сонгогдон ажилласан. Хийсэн ажлынхаа тайланг Вьетнамын улсын Хо Ши Ми хотод тавьж байсан. Энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх дараагийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гэдгийг хэлж байна. Энэ дагуу ОУПХ судалж үзэн 2018 онд Женев хотод хуралдсан ОУПХ-ны хурлаар манай улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар хуралдах энэхүү шийдвэрийг гаргаж байсан нь өнөөдөр биеллээ олж тус хурал манай улсад зохион байгуулагдаж байна. Монголын парламент ОУПХ-той сүүлийн жилүүдэд идэхтэй хамтран ажиллаж байгаа. ялангуяа 2016 онд байгуулагдсан УИХ ОУПХ-той үйл ажиллагаагаа нэлээд уялдуулан ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх зөвлөлийн даргын хувьд ОУПХ-той янз бүрийн асуудлаар нийтдээ 20 гаруй удаагийн албан бичиг солилцох, харилцан ярилцах зэрэг хамтын ажиллагааны арга хэмжээг сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхтэй зохион байгуулсан. Монгол Улс ОУПХ-нд идэвхтэй оролцож нэр хүнд нь өсч байгаа. Тухайлбал Монголын парламентын гурван гишүүн ОУПХ-ны байнгын хорооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ОУПХ-ны Энхтайван, аюулгүй байдлын байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Н.Учрал ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны УЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
Монгол Улсын хувьд ОУПХ-ны гурван байнгын хороонд нь тэргүүлэгчээр ажиллаж байсан түүх байхгүй. Өнөөдөр манай улсад болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар ТХЗ-ийн 2030 оны хүртэлх зорилтыг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад ямар бэрхшээл байна вэ гэдгийг ярилцаж, хуралдааны төсгөлд Улаанбаатарын тунхаг бичгийг гаргана. Ингэснээр тус тунхаг бичигт тусгагдсан зорилтуудыг хуралдаанд оролцсон 19 улсын парламентууд хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Эндээс гарсан шийдвэрүүд тухайн улсын парламент төсөв, санхүү, авч харэгжүүлэх аргам хэмжээнүүдийн нь хувьд хэрэгжүүлээд явбал 10 жилийн дараа гэхэд Ази, Номхон далайн бүс улсууд нэг түвшинд ТХЗ-тоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хэрхэн үзүүлэх үү гэдэг нь ТХЗ-д тусгагдсан асуудлын нэг. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч цаашид 8.6 хувьд хүргэхээр төсөөлж байгаа. Тэгвэл 2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. Хоёр жил тутамд энэ судалгааг хийдэг. Одоо гарах судалгаагаар ядуурлын түвшин хэр буурсан бэ гэдгээр бидний ажлын үр дшн хэмжигдэх учиртай. Эдийн засаг өсөөд ядуурал буурахгүй байвал эдийн засгийн өсөлтийн үр дүн, өгөөж иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтийг аль болох тогтворжуулах, иргэд өсөлтийн үр дүнг хүртэж байх ийм боломж бололцоог бүрдүүлэхэд хурлаас гарах шийдвэр чухал юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
-ТХЗ-ын дөрөвдүгээрт боловсролын асуудал тусгагдсан байдаг. Боловсрол нь ядуурлыг, ядууралтай тэмцэх хамгийн гол зэвсэг нь гэж НҮБ үздэг. Манай улс боловсролын хөгжлөөрөө хөгжиж байгаа орнуудад дээгүүр ордог. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд НҮБ-ын илтгэлд манай улсыг сүүлийн 25 жилийн туршид сургуулийн өмнөх боловсролдоо зарцуулж буй ДНБ-нд эзлэх төсвийнхөө хэмжээгээр хөгжиж байгаа орнуудаа тэргүүлж байна гэсэн сайн мэдээ байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч гэлээ улсын төсвийнхөө дийлэнх хувийг боловсролын салбарт зарцуулсаар ирсэн. 2019 оны тухайд ДНБ-ий 4.7 хувь, төсвийн 17 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Хүн амын өсөлтөө дагаад сургууль,цэцэрлэгийн хүртээмжгүйн асуудал ТХЗ-д тусгагдсан боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх гэсэн зорилтод хүрэхэд тодорхой алхмууд хийгдэнэ. 2019 оны байдлаар боловсролын салбарын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч гурван ээлжийн сургуулиуд хэвээр мөн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, нэг ангид багшид ногдож буй хүүхдийн тоо өндөр хэвээр байна. боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн агуулга боловсролд чиглэж байна. Боловсрол бол зөвхөн хүнд түгээгээд байхаас илүүтэй бусад салбарыг өөрчилдөг гэдгийг ОУПХ-ны өнгөрсөн оны чуулганд санал нэгдсэн. Энэ бол ядуурлыг бууруулахад том түлхэц болсон. Боловсролд хөрөнгө оруулалт хийснээр гэмт хэргийн тоо буурна. Боловсролтой нийгэмд татварын орлого өндөр байдаг гэдэг дээр санал нэгдсэн.
Өнөөдөр Ази Номхон далайн бүсийн чуулган манай оронд болж байна. Ази, Номхон далайн орнууд боловсролын салбарт дорвитой яриа хэлэлцээр өрнүүлнэ. Боловсрол тэгш, хүртээмжтэй байх зорилтыг тавьж байна. Манай улсын хувьд дээд, дунд боловсролын өндөр байдаг. Дээрээс нь тэтгэлгүүд их байдаг. Манайд боловсролыг дээдлэгч орон. Хүүхэд бүр тэгш боломжоор хангагдах ёстой. Европын орнууд хүүхдийн боловсролын рейтенгийн дунджийг гаргаж байр эзлүүлдэг бол манайх олимпиадад оролцсон таван хүүхдийн амжилтаар тухайн сургуулийг тодорхойлдог. Бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэхдээ дүгнэхээ болих хэрэгтэй. Энэ нь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна. Хүүхдүүдийг тэгш боломжоор хангаж, боловсролыг хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Хүүхдийг сайн, муугаар нь ялгаварлахаа болих хэрэгтэй.
Н.Энх