Есөн давхраас үсрэх гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ


Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 байрны 9 давхарт Иргэн М/57 настай, эмэгтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн/ цонхоор үсрэх гэж байна" гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2019.05.27/ 19:49 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 19:57 цагт очиж, хажуу айлын цонхоор орж иргэн М-г аюулгүй газарт буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ