Г.Батхүү агсныг өвчний улмаас нас бараагүй гэсэн дүгнэлт гарчээ

АН-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-нд Төрийн Ордонд нас барсан. Тэрбээр өндрөөс унаж, их хэмжээний цус алдсан байдалтайгаар амь насаа алдсан байна.
Түүний үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэжээ. Өөрөөр хэлбэл цус харваж, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэж үзсэн байна. Харин өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ. Өндрөөс унасан шалтгаан нь тодорхойгүй байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ