Цемент хэмээн химийн хорт бодис нэвтрүүлэхийг завджээ

img

Энэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, “Сезон” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ.

 

Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх, арьс үрэвсүүлэх аюултай юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цагдаагийн авилгач дарга нар хахууль аваад эм оруулаад байхад наадах чинь түй май л байна СХД-н цагдаагийн дарга тэр эм зөөдөг хужаагаас угж хөхөөд сурцан гар байлээшдээ ТВ-р гөлөг болоод нүдний булай болоод буцаж байлээ, цагдаа дотооддоо цэвэрлэгээ хийхгүй бол авлигын үүр болцон гэмт хэрэгтнүүддээ дооглуулаад сууж байх юмдаа
2019-05-29
irgen:
yun zorchil ve….naadah chin gemt hereg baina shyydee, yamar zorilgoor himiin hort bodis oruulj irj baigaa um be, gadniihnii zaavraar delberelt hiih ni baina shyydee,,,zement gej huurch hort bodis oruulah chin ooroo gemt hereg shyy !!!!!!!!!!!!!
2019-05-29
irgen:
yun zorchil ve….naadah chin gemt hereg baina shyydee, yamar zorilgoor himiin hort bodis oruulj irj baigaa um be, gadniihnii zaavraar delberelt hiih ni baina shyydee,,,zement gej huurch hort bodis oruulah chin ooroo gemt hereg shyy !!!!!!!!!!!!!
2019-05-29