Сүхбаатарын талбайд хүн дайрахыг завдсан Б.Цэгмэдэд баривчлах шийтгэл оноожээ

Энэ сарын 27-ын өдөр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” -ын төлөөллүүд "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан. Гэвч тэд жагсаал зохион байгуулах зөвшөөрөл аваагүйгээс гадна замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Ингэхдээ жагсагчдын нэг Б.Цэгмэд Сүхбаатарын талбайд машинтай явж, хүн дайрахыг завдсан юм.
Цагдаагийн албан хаагчид түүний үйлдлийг таслан зогсоож, баривчилсан байна. Харин шүүхээс Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оноожээ.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ