С.Чинзориг: Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал сул байгааг анхаарах хэрэгтэй
2019-05-29

 

"Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ерөнхий хяналтын сонсгол  Төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь:

 

-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн ялтан хугацаанаасаа өмнө суллагдах бололцоо Эрүүгийн хуульд бүрдсэн. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Насанд хүрээгүй хохирогчдыг өмгөөлөх эрхээр хангах зохицуулалт хуулинд байхгүй. Уг нь насанд хүрээгүй бол өмгөөлөгч байх ёстой гэсэн заалт байгаа. Гэтэл заавал өмгөөлөгчтэй байх ёстой гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй байна гэлээ.

 

Хүчирхийлэлд өртсөн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн эсрэг сэтгэл санааны хохирлыг практик амьдрал дээр барагдуулахгүй байгаа. Тиймээс олон улсын жишиг зохицуулалтыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж хууль боловсруулагчид үзжээ. Тусгайлсан сангуудаар дамжуулж хохирол барагдуулах, төрийн байгууллагын зайлшгүй хийх ёстой үүрэг хохирогчоо хамгаалах үүрэг байдаг байна. Гадаад улс оронд  насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн бол ялын бодлого нь 6-20 жил хүртэл байдаг байна. Хүүхдийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах асуудлаар манай хөрш ОХУ ДУМ-аараа дамжуулан тусгайлсан бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Элэг бүтэн жаргалтай гэр бүлтэй байж хүчирхийлэлд хүүхэд өртөхгүй гэдгийг гишүүд онцолж байлаа. Цаашлаад Гэр бүлийн хөгжлийг яамтай болгох хэрэгтэй гэсэн санаачлага гарч байв. Халамжийн бодлогыг хөгжлийн бодлого болгож, хороо, дүүргийн нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг оролцогчид онцол байв. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохицуулсан 50 гаруй хууль, тогтоол гарган хэрэгжүүлж байна. Хүүхдийг ээлтэй амьдрах орчин бол гэр бүл. Энэ хүрээнд Гэр бүлийн хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг,  108 утас ажиллуулж, гэр бүл, хүүхэд хамгааллын арга хэмжээ авч ажиллаж байна. Хүүхэд хамгаалах төслийг ЦЕГ-тай хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Хурдан морь унах унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс журам батлан ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын морин уралдааныг явуулахыг хориглосон. Энэ нь хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж байгаа арга хэмжээ юм. Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа. 

 

Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийг хуульзүйн үйлчилгээ үзүүлсэн байдал чамлалтай байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, анхаарал хандуулж ажиллаж шаардлагатай байгаа юм. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөц дутуу байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг сайжруулах шаардлагатай юм.  Иргэд, аж ахуйн нэгж байгууллага хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах шаардлагатай байна. Нийгэмд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал сул байгааг анхаарч ажиллах хэрэгтэй. 

 

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хэрэгжүүлэхэд хяналт тавих шаардлагатай байгаа. 18 насанд хүрсэн залуучуудыг нийгмийн амьдралд оролцох, амьдралд бэлтгэхэд сургах, Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа.

 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

 

-Хүүхэд хамгааллын хууль, эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч 108 дугаартай утсанд хүүхэд сургуулийн орчинд ялгаварлах гадуурхалт, багшийн ёс зүйтэй холбоотой дуудлага ирсээр байгаа. Энэ нь хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатайг харуулж байна.  Багш, эцэг, эхийн хамтын ажиллагаа чухал байна. ЕБС-ийн үйл ажиллагаанд иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх журам гаргасан. Сургууль, дотуур байрны орчинд ажилтан авахдаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байсан эсэх  тодорхойлолтыг авч байгаа. 

 

Цэцэрлэгийн насны хүүхдийн биед хаана хүрч болох, хаана хүрч болохгүй талаар төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийг цаашид ЕБС-ийн бага ангийнханд хэрэгжүүлнэ. 

 

Цахим орчин дахь гадуурхалт, хүчирхийллийн талаар  арга хэмжээ зохиож, багш нарт сургалт явуулж байна. 

 

Ийнхүү хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Barkley Colwill:
Pleasant hour to you all, My name is Barkley Cowill, i am from Birmingham, United kingdom. I am not here to say much but just to share my experience and testimony on how it was possible for me to win 36 million euro from the Euromillions Lottery after years of trying and failing. I thought winning so much millions in the Lottery was being lucky and keep on playing non stop! But that was not the secret. My dreams came true after coming across an article which could also be a testimony by a previous Lottery winner who won millions of dollars twice with the help of a spell caster, Dr Ozigidon. I was amazed and decided to contact same Spell caster. My life changed after contacting Dr Ozigidon for his help and his powerful Spell to help me win the Lottery. I won 36 million euro with the help of his powerful Spell just easy like a snap of my fingers. Dr Ozigidon transform my life from a Caterpillar to a butterfly I'm so grateful to him and his unique Spell. You can contact Dr Ozigidon on email: drozigidonhenz.spell.net@gmail.com (WhatsApp +2349054750112. Dreams don't just come true without an extraordinary moves..
2023-09-28