Оюутолгойн талаар Баабар юу хэлэв
Сүүлийн өдрүүдэд Оюутолгойг тойрсон асуудал ид яригдаж байна. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалт, гэрээг хянаж шалгаад Монголын газрын баялгийг барьцаанд тавьсныг олж тогтоов. Тэгээд зогсохгүй монголчууд ирээдүйд тэрбум ам.долларын өртэй хоцорч болзошгүй гэсэн таагүй мэдээг дуулгав.
Үүнтэй зэрэгцэн нийтлэлч Баабар цахим хуудсанаа хятадууд Оюутолгойг сонирхож эхэлсэн тухай жиргэжээ. Тэрбээр "Өнөөдөр ХКН-ын ТХ-ы гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн ОТ-ын далд уурхайтай танилцаад эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа" хэмээн өчигдөр цахим хуудсанаа бичсэн байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ