ШИНЭ ХУУЛЬ: Нэг сурагчийн “Үдийн хоол” 600 төгрөгийн төсөвтэй

img

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг УИХ өнөөдөр (2019.05.30) баталлаа. Ингэснээр ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай үдийн хоол болох юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

 

 

Эхний ээлжинд 1-5 ангийн 347 мянган хүүхдийг “Үдийн хоол”-оор хангах юм байна. Засгийн газрын 2012 оны тогтоолоор нэг сурагчийн үдийн цайнд 600 төгрөг төсөвлөдөг. Шинээр хэрэгжих Үдийн хоол ч мөн 600 төгрөгт багтах аж.

 

Хууль батлагдсанаар мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээлтэй, аюулгүй хоол хүнсээр сурагчдыг хангах боломж бүрдсэнийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ. Мөн тэрбээр сурагчдын хоол дотоодод үйлдвэрлэсэн хүнс байхаас гадна сургуулийн гал тогоог стандартын дагуу тохижуулж, хооллох заалыг зориулалтын дагуу хийнэ гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл дэлхийн стандартад нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сурагчдад хүргэх аж.

 

Сурагчдыг үдийн хоолоор хангах хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Учир нь хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил ихээхэн шаардлагатай аж. Тухайлбал, манай сургуулиуд зориулалтын гал тогоогүй. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 653 сургуулийн 43 нь зориулалтын гал тогоотой юм байна.

 

Тухайн хуулийг хэрэгжүүлэхэд 64.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гол нь хeликобактeр тархахгүй байх нөхцлийг яаж хангах вэ аяга тавгийг тусгай машинаар халуун ус уураар угааж ариутгах шүү дээ. Түүнээс fairyгээр угааж зайлсан болоод хооллоно гэвэл хоол биш хор болно
2019-05-31
600 төгрөг гэнэ үү тал буузны үнэ
2019-05-31
Bubaa:
600 төгрөгний хоол гэж юу байхав дээ.Арай дэндүү доромжлоод байгаа юм биш үү.
2019-05-30
яах гэж ингэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг юм. эцэг эх нь ажилтай бол хоол бэлдээд хоолны мөнгө өгөөд явуулна шүү дээ.
2019-05-30