
Сүүлийн үед дээрэм, хулгайн хэрэг гарах нь нэмэгдсэн байна. Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 42 дугаар байрны гадна талд эд зүйлээ дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллийг энэ сарын 17-ны 01:40 цагт авч шалгажээ.
Тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 19 настай эрэгтэй Д-г гэр рүүгээ явах замд нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй А гэгч архи хэтрүүлэн хэргэлэж, согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Нокио-32-26 гар утсыг дэрэмдсэн байна.
Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршдог “Сайхан” төвийн баруун талд эд зүйлээ дээрэмдүүлсэн хүн байна“ гэсэн мэдээллийн дагуу шалгахад, тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 38 настай эрэгтэй Э-г үл таних бараан өнгийн хувцастай 170-180 см орчим өндөртэй 20-24 орчим насны 2 залуу араас нь боож унагаж, зүүн гуяны ард талд 2 удаа хутгалж, гэмтээгээд Шарп 88224057 дугаартай гар утас, мөнгөн гинж, бөгж, хэтэвчтэй мөнгө, жолоо болон иргэний үнэмлэх зэргийг нь дээрэмдсэнийг тогтоожээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ