АН Засгийн газрыг огцруулах бичгийг хүргүүллээ

img

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын эхэнд  Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэрбээр:

 

-Өчигдөр Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан.

 

Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон,фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан.
 
 
ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Улсын Их Хурлын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.
 
Ийнхүү АН-аас Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барьсан юм. 
Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2012-2016 оны эдийн засгийн хямралын эдийн засгийн, НХХ-ийн сайд нар энэ 2.
2019-06-02
АН -ын гишүүн:
Эрдэнэ, Эрдэнэбат хоёр өөрсдийн булихайгаа илэрнэ гэж айсандаа засгийг унагаж уснаас хуурай гарахын тулд хэдэн оюутныг хөлслөн жагсаал зохиолоо.ЭД нар ХХБ,49,БОНД-н хэрэгт холбоотой болохоороо тэсч ядаж буй нь тэр шүү ард түмээн.
2019-06-01
боль доо:
Угаасаа та нар засаг барьж байхдаа ард түмнийг элгээр нь хэвтүүлсэн биз дээ. Та нар мартсан бол ард түмэн мартаагүй
2019-05-31
Erdenebataa chinii tsag irne shuu. Daldaganalgui baij baigaad gaiguihen unguruhiig bodood duugai baij bai
2019-05-31
Бантангаа хутгаж аль байгаагаа алдаж,манан татуулан дампуурлаа.Хайран АН.
2019-05-31
МАНАН н хамгаалагчид
2019-05-31
Зочин:
Зөв зөв сайн байна. Мах үнэд ороод иргэн бид хэцүү байна
2019-05-31
zochin:
Erdene bataa uur hiih ajil alguu 2- hunee namaas huuj buleggui bolchihood booj uheh gej bsan bizdee Odoo zasag unalaa geheer hen hojih yum CHamd bolomj bgaa yumuu Erdene ta 2-ch ungurchdee
2019-05-31