Таван ЭНХ-ийн ээж төмөр замчин БҮСГҮЙ

img

Өнөөдөр Олон Улсын эх хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан таван сайхан хүү төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн жирийн нэгэн төмөр замчин бүсгүйг манай сайт онцолж байна.

 

Тун саяхан “Дархан бэр” хэмээх цол гуншинг зөв, буруу хэмээн нийгмээрээ нэг их талцав. Тэгвэл Д.Оюунсайхан гэх энэ эмэгтэй таван сайхан хүү төрүүлсэн дархан бэрийн төлөөлөл.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Том хүүг нь Энххэрлэн, удаах хүүг нь Энхбат, түүний дараагийнх нь Энхмөрөн, Мөрөнгийн дүүг Энх-Од, Энх-Одын дүү буюу энэ айлын багийн отгон хүүг Энхтамир гэдэг. Тайван, дөлгөөн тэгээд сүр хүчтэй, жавхаа золбоотой амьдралыг бэлэглэдэж таван хүүдээ ус, мөрөний утга агуулсан нэр хайрлажээ.

 

Д.Оюунсайхан өдгөө Улаанбаатар хотын Багахангай дүүргийн төмөр замын өртөөний жижүүрээр ажиллаж байна. Төмөр замын салбарт энэ насаа зориулж яваа бүсгүй. Түүний хань Ш.Чойжилсүрэн мөн л төмөр замчин.

 

Төмөр замчинд хүнд хэцүү, цаг наргүй ажилтай байх өдөр хоног олон. Энэ их ажлын хажуугаа тавын таван хүү өсгөж хүмүүжүүлнэ гэдэг “том” ажил. Тэрсхэн олон хүү хоорондоо муудалцах, угааж цэвэрлэхээс эхлээд амар биш. Гэхдээ нэг үеэ бодвол эдний хөвгүүд “гараас” гарчээ. Том хүү Энххэрлэн сургуулиа төгсөөд ажилчин ангийн эгнээнд элссэн бол хоёр дахь хүү Энхбат нь өдгөө Батлах хамгаалахын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Удаах хүү Энхмөрөн, Энх-Од нар Нийслэлийн 73 дугаар сургуулийн 9,2 дугаар ангид суралцдаг. Харин бага хүү Энхтамир Багахангай дүүргийн цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцаж байна.

 

Баруун гар талаас Энхбат, Энххэрлэн, Энхмөрөн, Энх-Од нар

 

Цаг наргүй ажилтай аав ээжийн хүүхдүүд биеэ даасан, том нь багыгаа хөтөлсөөр, цэцэрлэг сургуульд хүргэсээр хүн болгох нь бий. Эдний хөвгүүд ч тэдний адил биесээ “өсгөжээ”.

 

Хамгийн том хүү болон дээрээсээ хоёр дахь хүү нар нь дунд дүүгээ буюу Энхмөрөнг “элбэж” байгаад өсгөсөн гэнэ. Дараа нь Энх-Одыг мөн л ах нар нь аав ээжийгээ ажилтай үед үүрч дүүрэн сургуулийн босго алхуулжээ. Ингэж л тэрсхэн таван хүү ижий аавдаа нэмэр болж биесээ өсгөсөн байна.

 

Энэ талаар Д.Оюунсайхан “Ажлаас хувиарласны дагуу Даланжаргаланд очиж ажиллах шаардлага тулгараад би гурван хүүгээ аваад явж байсан юм. Нөхөр Багахангайдаа ажлаа хийгээд үлдсэн. Бага хоёр хүү маань төрөөгүй байсан үе. Тэр үед л нэг мэдсэн хоёр хүү маань их ажил сурчихсан байсан. Эхлээд ээж өлсөж байгаа гээд л ажил дээр гамбир хүртэл хайраад аваад ирсэн байлаа. Сүүлдээ хоёулаа элбээд хоолоо хийгээд сурчихсан хоол авчирч өгдөг байсан. Хүү нар минь эрт биеэ даасан” хэмээн ярьсан.

 

Дунд хүү Ч.Энхбат “Агаа гэрийн ажилд надаас илүү, хоол хийхдээ сайн. Тийм болохоор надаар юм хийлгэх дургүй байсан. Би ядаж жаахан бүтэлгүй байсан юм. Нэг өдөр би агааг тоглох гээд гарсан хойгуур нь хоол хийгээд том шилэн аяганд хоолоо хийгээд л ээжийн ажил рүү гүйчихсэн. Тэр үед би хоёрдугаар ангийн л хүүхэд байсан болохоор юмны учир сайн ойлгохгүй шилэн аяганд хоолоо хийгээд ээжийн ажлын шатаар дээшээ  өгсөж гүйж байгаад хоолоо алдаад аягаа хагалчихсан. Хагалсан шилэн дээр нь гараараа дараад өөрөө бэртээд ээж дээр уйлаад орж билээ. Хоол авчирч байснаа хэлэхэд ээж минь ямар их баярласан гэж санана” хэмээн дурсамж хуучилсан юм.

 

Д.Оюунсайхан бүсгүй өдгөө 40 шүргэж яваа. Одоо дахид төрвөл тэр алдарт эхийн 1,2 дугаар одон зүүнэ. Хэрэв энэ учрал бүрдвэл дараагийнх нь охин байгаасай гэсэн хүсэл ээж аав, хөвгүүдэд нь ч буй болов уу гэдгийг сонирхоход дунд хүү Ч.Энхбат “Би эмэгтэй дүүтэй болмооргүй байна. Охин хүүхэд хэцүү ш дээ. Харин эгчтэй байсан бол гэж хааяа боддог. Би эрэгтэй дүү нартайдаа харин ч баярладаг. Хэрвээ одоо охин дүүтэй болвол тэр лав эрхийн балай амьтан болно оо” хэмээсэн.

 

Нөхөр Ш.Чойжилсүрэн, том хүү Энххэрлэн нарын хамт​​​​

 

Хөвгүүд ноцолдоно, зодолдоно. Тэглээ гээд Д.Оюунсайхан бүсгүй хэзээч хүү нартаа “Нэг нь охин байсан ч болоосой” хэмээж байсан удаагүй гэнэ. “Хүү нар минь муухан охидоос дээрээ” хэмээн хайр дүүрэн өгүүлсэн юм.

 

Ийм нэгэн элэг бүтэн амьдрал, ховорхон хувь тохиолыг цогцлоож яваа эгэл нэгэн бүсгүйг энэ удаагийн эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр онцоллоо. Ажил үйлс нь өөдрөг гэгээн байхы ерөөл тавья.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шавь Энхмөрөнгийн маань ээж байна.Сайн сайхныг хүсэн ерөөе.
2019-06-01
irgen:
ene door hyniig alna gej zanalhiilj baina shdee, barih heregtei shdee
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig bardam zangaar alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig setguulchidtei hamt alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01
oyun erdeniig bathuutei alna
2019-06-01
oyun erdeniig alna
2019-06-01