Банкнуудын нээлттэй өдөрлөг болж байна

img

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайд өнөөдөр банкуудын нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгт  Монголбанк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Ариг, Хас зэрэг банкууд оролцож байна.

 

“Хөгжилд түүчээлсэн 95 жил” өдөрлөг 12:00-16:00 цагийн хооронд болох бөгөөд хүүхдүүдэд бэлэг гардуулахаас гадна төрөл бүрийн тоглоом дээр үнэгүй тоглуулах аж. Мөн банкны үйлчилгээний танилцуулгыг хийж, харилцагчдад хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ