Онцгой байдлын алба хаагчид 684 хүний амь насыг аварчээ

img

 

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

 

 

 Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.

 

Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь  гал түймэрт өртсөн байна.

 

 

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

 

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.

 


 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б:
ОНЦГОЙН ДАРГА БАДРАЛ НАРАА ШОУГАА БОЛЬ ХААНА 600 ГАРУЙ ХҮН ҮХЭХ ГЭЭД БНА. ЧИ АВРАГЧДЫНХАА НЭР ЁҮРЭЭР ӨДИЙ ХҮРТЭЛ ЯВЛАА ГНЁРАЛ ЦОЛ АВЛАА. ИХ Ч ХӨРӨНГӨЖЛӨӨ. ХАРИН АВРАГЧИДЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ.ТЭДНИЙ ЦАЛИН НЭМЭГДСЭНГҮЙ ОРОН БАЙРНЫ НӨХЦӨЛ САЙЖИРСАНГҮЙ. АМЬДРАЛ НЬ УРУУДСААР БАЙНА. ЭНЭ ЭГЭЛ ЗАЛУУСЫГ ХАРАХ СЭТГЭЛ ЧАМД БОЛООД ЧИНИЙ ТОМИОСОН ДАРГА НАРТ АЛГА. АР ГЭРИЙНХ НЬ АМЬДРАЛ ХҮНД БНА АЖИЛ ТӨРЛИЙГ НЬ ТАЙВАН ХИЙЛГЭХГҮЙ ҮРГЭЛЖ ДАРАМТАЛЖ АЖЛААС НЬ ХҮРТЭЛ ХАЛЖ БНА. АМЬДРАЛЫН БАТАЛГАА АЛГА БНА.ОНЦГОЙГООС ХУЛГАЙН ХЭРГЭЭР ХӨӨГДӨЖ БАЙСАН ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭНЭЭ ИНГЭЭД БАЙЛГААД БАЙХУУ. МӨН ХОТЫН ОНЦГОЙН ХЭЛТСИЙН ДАРГА НЭРГҮЙ МӨН Л ХАРИУЦЛАГА АЛДАЖ ОНЦГОЙГООС ХӨӨГДӨЖ БАЙСАН ЭРГЭЭД Ь 5 ЖИЛ Ч БОЛОЛГҮЙ ХЭЛТСИЙН ДАРГА БОЛОХ ЮМ. ИЙМ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛААД ОНЦГОЙ ӨӨДЛӨХГҮЙ БНА МАШИН ТЁХНИК ХУВЧ.ЦАС ХЭРЭГЛЭЛ МАШ МУУ БНА.ОНЦГОЙГ УЛАМ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ МАШ ИХ БНА.ХАРАМСАЛТАЙН ДАРГА НАР НЬ ӨӨОСДИЙГӨӨ ХЭДЭН АРВАН САЯАР ШАГНАЖ АМЬРАЛ НЬ ДЭЭРДСЭЭР АВРАГЧИДЫНХ НЬ АМЬДРАЛ УРУУДСААР БАЙНА ДАА БАДРАЛАА БУРХАН ҮНЭН ЗӨВИЙГ НҮГЭЛ БУЯНЫГ ШҮҮДЭГ ЮМ ДАА.МУУ ЮМ МОДОН УЛБААТАЙ
2019-06-04
ААК:
ЭНЭ ЭГЭЛ, ЗОРИГТ БААТРУУДЫГ МОНГОЛ ТӨР САЙН УРАМШУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЭ ШҮҮ, БҮХ АРД ТҮМЭН ТЭДЭНД 100 ХУВЬ ИТГЭДЭГ, МУНДАГ МУНДАГ, АМЖИЛТ
2019-06-03