Сонгуулиар Монгол Улс нэг тойрог байх хувилбарыг ярьж байна

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

Захиргааны хэргийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг тус бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. ҮХЦ-ийн гишүүн н.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-аас нэр дэвшүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангий нэрийг дэвшүүлснийг бүлэг дэмжсэн байна. 

 

Мөн Сонгуулийн хуулийг төслийг хэлэлцсэн байна. Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Монгол Улс цаашдаа тогтвортой хөгжих шаардлага байна. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоог ажлын хэсэг ярилцлаа. Мажоратори систем сонгогчдод ашигтай тогтолцоо гэж үзээд дөрвөн хувилбар дээр ярилцаж, Монгол Улс нэг тойрог байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ. Ингэснээр тойргийн асуудал бус улс орны хэмжээнд асуудлыг харж шийднэ" гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Монгол Улс нэг тойрог болохоор сонгогчид хэдэн хүнд саналаа өгөх вэ? Сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах уу? Орон нутгийн сонгуулийг яаж явуулах вэ?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Сонгуульд оролцож байгаа 500-700 нэр дэвшигч байдаг. Тиймээс зохицуулалт хийх боломжтой гэж үзэж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Өмнө нь энэ хувилбарыг ярьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Урт жагсаалт гарах нь гэж ойлгож байсан. Сонгогчдод сонголт олгож байгаа. Хаврын чуулганы хугацаанд багтааж, төслөө өргөн барьж, намрын чуулганы эхэнд батлах хэрэгтэй. Цаашдаа нэг жилийн өмнө Сонгуулийн хуулинд өөрчлөлт хийхийг хориглоно гэсэн заалт оруулна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Индра:
Мажоритар систем одоогоор Монголд зохихгүй ээ. Хувь тэнцүүлсэн тогтолцоог л дэмжиж байна. Ирэх сонгуулийн дүн эндээс ойлгомжтой харагдаж байна шүү дээ. Ардчилсан нам эсвэл Ардын нам... Өөр хэн байна гэж... Угаасаа сонгуулийн тогтолцоо нь ийм юм чинь...
2019-06-04
Иргэн:
Энэ төсөл дэмжигдэхгүй л болов уу даа?! Уул нь зөвөө?! Монголчууд хэн чадах, эрдэм чадалтай гэж үзсэнгээ сонгог?!
2019-06-04
Иргэн:
Энэ төсөл дэмжигдэхгүй л болов уу даа?! Уул нь зөвөө?! Монголчууд хэн чадах, эрдэм чадалтай гэж үзсэнгээ сонгог?!
2019-06-04
Иргэн:
Энэ төсөл дэмжигдэхгүй л болов уу даа?! Уул нь зөвөө?! Монголчууд хэн чадах, эрдэм чадалтай гэж үзсэнгээ сонгог?!
2019-06-04
зочин алтай:
одоо л энэ тогтолцоогоо хиймээр байна сонгогчдод, зохион байгуулалтад ч боломж бии
2019-06-04
1 tom toirog bh heregtei. aimag burd 2 esvel 3 hun gedeg dendej baina. jalga dovnii uzliig halahgui bol ene uls sonoloo.
2019-06-03
Neg hun neg huniig songono
2019-06-03
mash ihed zuv
2019-06-03
Ингэж чадвал том дэвшил болно байх шүү, Би 76 нэр дугуйлна.
2019-06-03
MASH ZOV!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! INGEJ BAIJ ULS HOGJINO!!!!!!!!!
2019-06-03
НЭГ ТОМ ТОЙРОГТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ЖАЛГА ДОВНЫ БАНДААЖ, ЖИЖИГ ТОЙРОГ УСЛАСАН НАРАНХУЙГААР ДҮҮРЛЭЭ.
2019-06-03