Өдөрт нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил 3-5 мянга бүртгэгддэг

Замын хөдөлгөөний удирдлагийн төв болон Тээврийн цагдаагийн газар хамтран зам тээврийн зөрчлийн талаар өнөөдөр /2019.06.05/ мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 37 орчим хяналтын камераар он гарснаас хойш 240 мянга 390 гаруй зөрчлийг илрүүлжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 150 уулзварын гэрлэн дохио байгаагийн 80 гэрлэн дохиог цахим хэлбэрээр зохицуулдаг болсон тухай ЗХУТ-ийн Олон нийт, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүх онцлов.
Илэрсэн зөрчлийн дийлэнх нь урсгал сөрөх, гэрлэн дохио зөрчих, тэмдэг тэмдэглэл зөрчих үйлдэл эзэлжээ. Өдөрт 100 гаруй зөрчил бүртгэгддэг ба үүнээс шаардлага хангасан тухайн байршил, цаг, он сар, зөрчлийн бүх мэдээллийг ирүүлсэн 50 орчим зөрчлийг арга хэмжээнд тооцдог байна.
Замын хөдөлгөөнд оролцогчдын соёл ухамсар, хандлагыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор цахим цагдаа буюу E-Police аппликейшнийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд тавдугаар сард гэхэд E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан 440 зөрчлүүдийг илрүүлж Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Энэхүү аппликейшн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид торгууль ногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох зориулалт бүхий програм юм.
Уг аппликейшныг хэрэглэгчдэд маш хялбар байхаар тооцоолсон ба Playstore, AppStore-оос татаж, утасны дугаараа бүртгүүлээд системээс ирэх кодыг оруулснаар ашиглах боломжтой .
E-Police аппликейшнаар иргэд дараах зөрчлүүдийг баримтжуулж мэдээлэх боломжтой

1 |
Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг зөрчсөн |
2 |
Явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогссон |
3 |
Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан |
4 |
Урсгал сөрсөн |
5 |
Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэсэн, буцаж эргэсэн |
6 |
Эгнээ, байр буруу эзэлсэн |
7 |
Гэрлэн дохио зөрчсөн |
8 |
Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан |
9 |
Утаа хэт ихээр ялгаруулсан /бүрэн бус/ |
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ