Ц.Нямдорж: Мэддэггүй хүмүүс хууль бичиж, мэддэгтээ заадаг болсонд харамсаж байна

img

 

 

Хуульзүйн байнгын хороо хуралдаан 57 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах тов, зардлыг баталсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт тавих гишүүн байсангүй. 

 

Тиймээс ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой 16 зүйл заалтаар  санал хураалт явууллаа. ҮХЦ-ийн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх 16 зүйл заалт бүхий үндэслэлийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар  дэмжсэнгүй. УИХ-ын тогтоолтой холбогдуулан  УИХ-ыг төлөөлж  ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг гишүүдийн асуултад хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Нөхөн сонгууль, ээлжит  сонгууль хоёр өөр. Ээлжит сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Нөхөн сонгууль орон гарсан тохиолдолд зарладагддаг. Яагаад Хэнтийн нөхөн сонгуулийн товыг Үндсэн хууль зөрчсөн гэж хийв. Би үүнийг ойлгохгүй байгаа юм. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав бид хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Бид УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй гэдгээ хамгаалсан. Энэ оны эхээр үргэлжилсэн улс төрийн үйл явцтай холбогдуулан УИХ-ын дарга чөлөөлөгдөж, дараагийн УИХ-ын дарга гарч ирэнгүүт сонгууль товлон зарласан. Сонгуулийн хорооны нөхөд, Сонгуулийн хуулиа үзэхээр тов зарлах дээр хоёр өөр ойлголт байгаа. Хуульд зургадугаар сарын сүүлийн, 10 дугаар сарын эхний ням гаригт сонгууль болно" гэж хуульчилсан. Гэтэл аудитаар оруулах асуудал нь 65 хоногийн өмнө байх ёстой гээд хоёрдугаар сарын 2-нд зарласан.

 

Мөн Сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэдэг. Гэтэл ҮХЦ 148 хоногийн өмнө зарласан байна гэсэн. Хоёрдугаар сар 28 хоногтой гэлээ. Хоёрдугаарт, Засгийн газрын нөөц сангаас сонгуулийг санхүүжүүлнэ гэснийг хууль зөрчлөө гэсэн. Засгийн газрын нөөц санд улсын төсвөөс гадна гадаадын тусламж, хандивын мөнгө ордог. Гэнэтийн тохиолдолд Засгийн газрын  нөөц сангаас санхүүжүүлдэг. Өмнөх нөхөн сонгуулийг ч Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн. 

 

Мөн 180 хоногийн өмнө нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн. Хэзээ нам байгуулна гэж бид харах вэ. Энэ Үндсэн хууль зөрчсөн асуудал болохгүй гэж үзэж байгаа. Бидний өгсөн тайлбар ойлгомжтой байх. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-ҮХЦ ээлжит сонгууль  явуулах хуулийг нөхөн сонгууль дээр баримталсанд харамсаж байна. Би 2015 онд гурван сонгуулийг нэгтгэж хууль баталж байхад эсэргүүцлээ илэрхийлж, хурлыг хаяж гарч явж байсан. Одоо Сонгуулийн хуулиа хурдан батлуулах хэрэгтэй. Мөрдөж, болж байсан хуулиа шинэчлэх нэрээр өөрчилж, хуулийн тогтворгүй байдал, тэрийг дагасан улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Мэддэггүй хүмүүс хууль бичиж, мэддэгтээ заадаг болсонд харамсаж байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтэд эсрэг байр суурьтай байгаа. 

 

Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tegiishte. meddeg n uurtuu taaruulj huuli zasaad bhaar
2019-06-05