Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

img

Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулладаг. Энэ оны шалгалтыг наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

 

Шалгалтын бүртгэл 2019 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 13:00 цагт эхэлж, ирэх долоодугаар сарын 21-ний өдрийн 00:00 хүртэл үргэлжлэх юм. Тус шалгалтыг хоёр үе шатаар авна. Үүнд сорилгын шалгалт 200 асуулттайгаар 200 минут, бодлогын шалгалтанд нэг бодлогыг бодох хугацаа 150 минут авахаар товлосон байна.

 

Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүн Н.Туяа “Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 онд  998 эрх зүйч өгснөөс 229 нь тэнцэж, 2018 онд 1005 эрх зүйч өгснөөс 240 эрх зүйч тэнцсэн байна. Тэнцсэн хүмүүсийн тоо бага байгаа нь бодлогын шалгалтыг муу бэлдсэн, мэдлэггүй байгаатай холбоотой. Үүнтэй холбогдуулан чиг баримжаа өгөх сургалтуудыг зохион байгуулахаар болсон. Энэ сургалтанд идэвхтэй суугаасай” гэв.

 

Энэ шалгалтыг өгөх хүмүүс:

 

-Хоёроос доошгүй жил хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн /Нотариатын туслах; Улсын их хурлын гишүүний туслах; Шүүгч, прокурорын туслахаар дадлага хийсэн бол тус шалгалтанд орох боломжтой юм /

-Хууль зүйн магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн

-Бакалаврийн дипломтой байх гэсэн шаардлага тавьж байна. 

 

С.Ганцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өндөр шалгууртай ямар нэгэн авилга авахгүй шалгалт авбал хуульч нарт хэрэгтэй дээ
2019-06-07