ЖДҮХС-гийн зээлийг олгох банкууд шалгарчээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Энэ өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилж, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Энэ сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл иржээ. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн байна.
ЖДҮХС-гийн зээлийг ХААН, Хас, Төрийн банкаар дамжуулан олгоно. Энэ банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх аж.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ