Хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд ял оноолоо

Гэртээ хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноосон байна. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эл хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд ял оноосон байна.
БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлсэн аж.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ