Улаанбаатарт 26 хэм дулаан байна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална.

 

  2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс  голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 25-27 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ