“Рапид Архитектур Констракшн “ ХХК хохирогчийн ар гэрийг дарамталжээ

img

“Рапид Архитектур Констракшн" ХХК-ийн барилгад гарсан ослын талаар хохирогчийн ар гэрээс өнөөдөр /2019.06.11/ мэдэгдэл хийлээ. 

 

 

Өнгөрөгч тавдугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн XI  хорооллын VII хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны хойно баригдаж буй таван давхар барилгын карказ дээрээс барилгын ажилтан унаж хүнд гэмтсэн хэрэг гарсан.

 

Хохирогч Г.Хүрэлсүх нь ГССҮТ-д нурууны нугаламын яс бяцарсан, нугасны хальс 3 см задарсан, бөөр няцарч, цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги устсан оноштойгооор хагалгаанд орж, одоогийн байдлаар сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Гэсэн ч түүний биеийн байдал хүндхэн байгаа бөгөөд  "Өгөн гадагшилж байгааг мэдрэхгүй, төрөлхийн өрөөсөн бөөргүй тул ачааллаа дийлэхгүй, нэг хөл мэдээгүй байна" гэдгийг хохирогчийн ээж Д.Долгор хэлж байлаа.

 

Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлсөн бол үлдсэн 25 хувийг компаний зүгээс гаргахаар болсон байна. Гэвч "Рапид Архитектур Констракшн" компанийн зүгээс албан тушаал, нэр усаа тодорхой хэлээгүй хоёр хүн  хохирогч Г.Хүрэлсүхийн аавтай  уулзсан боловч  “Хэвлэл мэдээлэлд ослын талаар  мэдээлэл гаргавал эмчилгээний төлбөр төлөхгүй, төлбөрөө зогсооно”  гэхчлэн  дарамталсан гэдгийг хохирогчийн ээж Д.Долгор хэллээ. Тэрбээр "Миний хүү хоёр нялх хүүхэдтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна"  хэмээв.

 

Л.Отгонмягмар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ