О.Баасанхүү: Үндэсний телевизээ хувьчлаач ээ

img

 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өргөн нэвтрүүлгийн тухай энэ хуулиар байрны мөнгө өсөх үү? Эсвэл байрны мөнгөн дэх телевизийн хураамж өсөх үү? 20 хувь гэж яриад байна. Хоёрдугаарт нь сонгуулийн хуулиар нэг секундын төлбөр өсөх юм. Манай Эрдэнэтэд нэг секунд нь 1000 төгрөг болсон байлаа. Үүнийг зохицуулах уу? Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө захиална гэх зарчмаар явдаг гэсэн асуултад

 

-Олон нийтийн радио телевиз, арилжааны суваг энэ хуулиар нэгэн ижил зохицуулагдаж байгаа. Арилжааны телевизүүд нэмэлт төлбөр авахгүй байгаа. Санхүүжүүлэх нэг үүсвэр улсын төсөв байна гэдгийг энэ хуулиар зааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааны нэг секундын тарифыг Сонгуулийн хуулиар тухайн радио, телевизийн сүүлийн 6 сарын зар сурталчилгааны ханшаар тогтоодог. Байрны төлбөр өсөхгүй гэж ажлын хэсэг хариуллаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр орлого нэмэгдэж байгаа. Тиймээс үнэ ханшаа нэмэхгүй шүү. Нэг секундын 10 мянган төгрөг яриад сууж байдаг телевизийг мэднэ шүү. Тэгээд таван минут яривал гурван сая төгрөг. Үзэгдэл маягаар хандаж болохгүй. МҮОНРТ-ийг хувьчлаач ээ. Хуульзүйн сайдынхаа гар хөл болсон, айдаг телевиз хэрэггүй” гэдгийг онцолсон юм. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Энэ хуулийн төслийг агуулгын хувьд хэлэлцэхийг дэмжиж байна. Төлбөрт сувгаа түгждэг кодтой болгоод өгөөч. 120 сувгийг сонгоод үзэх боломжтой болгоод өгөөч. Та бүхэн хүчээр суваг тулгаад байх юм. Энэ хуулиараа хориглоод өгөөч гэсэн саналаа хэллээ.

 

Ингээд гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Баас юу хуцаад байнаа Ц.Элбэгдорж Хурц хоёр чинь даалгавар ѳгѳѳ юу.Эрдэнэтийн ард иргэдийн зовлон цус нулимсанд цадах болоогүй байна уу.Эх орноосоо урвагч новш.
2019-06-14
мий боссынхоо даалгавараар их юм ярих нээ
2019-06-13