Б.Баатархүү: АН-ынхан худал, ташаа мэдээлэл тараасан


Ардчилсан намаас энэ сарын 11-14-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах тухай хүсэлт мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Тус Засаг даргын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулах жрумыг хангаагүй байсан тул татгалзсан хариу өгчээ. Татгалзсан хариу өгсөн хэдий ч АН-ынхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан тул Монгол Улсын жагсаал цуглаан зохион байгуулах журмыг зөрчиж байгаа тухай асуудлаар цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл шаардлага өгсөн ч үйл ажиллагаа үргэлжилсэн байна.
Ийм Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэл зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажил явуулж эхэлжээ.
Мөн энэ сарын 12-нд АН-аас дахин жагсаал, цуглаан зохион байгуулсан. Ингэхдээ Гэрлэх ёслолын ордоны өмнө талбайд зохион байгуулна гэж зөвшөөрөл авсан ч байрлалаа өөрчилж зөвшөөрөлгүй газар буюу Австрали улсын Элчин сайдын яам байрлах талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсан байна. Иймд жагсаал цуглаанаа тараах шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ.
Гэтэл цагдаагийн алба хаагчид "Дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална" гэж дарамталсан гэх мэдээллийг жагсаал цуглаан зохион байгуулсан Т.Энхсайхан тараасан. Үүнийг ташаа худал, мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж, цагдаагийн байгууллага залруулга мэдээлэл хийлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ