Хотын дарга С.Амарсайхан дахин нэг газрын эрхийг цуцаллаа
2019-06-19

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.

 

Иргэд оршин суугчдын эсэргүүцэн тэмцэж буй уг газрын зөвшөөрлийг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар олгосон байна. “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар энэхүү 576 ам метр газрыг иргэн Э-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Иргэн Э-д олгосон газрын зориулалтыг 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууц зориулалттай болгож өөрчилсөн байна.  

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Барилга байшин бариагүй зай талбай хангалттай газар бүтээн байгуулалт хийж болно. Харин орон сууцны хороолол дунд ард иргэдийн салхилах, хүүхэд багачуудын тоглох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай газарт иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг алдагдуулах барилга байшин бариулахгүй. Тиймээс энэ маргаан үүсгээд байгаа газрын эрхийг хүчингүй болгоно. Зөвхөн энэ газар ч биш, өөр олон байршилд орон сууцны хороололд хууль бус газрын эрхийн зөвшөөрлүүд олгосон байна. Цаашид энэ асуудлуудыг шат дараатай шийднэ” хэмээлээ.

 

Хотын Захирагч энэхүү орон сууцны хороолол дундах ногоон талбайд газар олгосон шийдвэрийг цуцласнаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэвээр нь үлдэхээр болов.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Tuul gol ruu darga ahiinhaa kompani ruu ochij uzeed tsutsal
2019-06-26
uur hiih ajil baidaggui yum baihdaa ene zergiin ajliig gazriin alban guitsetgej bolnodoo hiih yum tuluvluh yum ikh bainadaa
2019-06-24
зочин:
амарсайхан даргаа хавдар судлалын эмнэлгийн зүүн талаас ордог галын машин хог тээврийн иашин ордог замыг нь хаагаад барилга барисан байнаа уг замыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсанч баянзүрх дүүргийн газарын албаныхан хөдолөгүй биелүүлэхгүй байсаар одоо бүүр таглаад байшин барисан байгааг газар дээр нь очиж үзээд шийдвэрлэнүү
2019-06-24
Жанцан Отгонцэцэг:
Авилга авсан хvнээс гадна vgsvn ni бас буруутай шvv дээ Vvrvv л баяжих гэж хууль zvrchsvn hvniig бид vrvwdvvd yah we barilgaa baristan bol orchniih ni ailyyd l nasaaraa hohiroh baisan
2019-06-23
Жанцан Отгонцэцэг:
Иргэдээ сонсдог тэднийг хамгаалдаг хотын даргатай болж байгааг баталсан бас 1 шийдвэр байлаа Энэ хvний ажлыг дэмжилгvй яахав дээ
2019-06-23
шунал самбуу:
миний нарантуул захын залгаа нийтийн эзэмшилийн талбайг чаддаг юм бол хураа.удахгүй цэвэр усны шугаман дээр барилга яаж барихыг үзүүлнээ.
2019-06-22
Zahirgaanii hergiin shuugchid n bitgii demii dongos geed l bolooshdee
2019-06-20
chi bitgii huts:
chi bitgii huts ter chin zgr zogsool mal min
2019-06-20
Авлига өгөөл хороолол дунд газар аваал байгаарай та нар наад засаг ноёд чинь хэзээ ч солигдож болно болно гэдгийг тооцож байх хэрэгтэй шүү ноён бол хэзээнээсээ нохой л гэж бод мөнгийг чинь хэзээ ч өгөхгүй газар чинь цуцлагдана уу байнауу тэдэнд пад байхгүй мөнгий чинь авахийн тулд Сүх-н талбай дээр ч газар өгнө шүү, эцсийн эцэст та л хохирно
2019-06-20
Төв шуудангийн баруун талын газрыг цуцлаач.
2019-06-20
chi bitgii huts:
chi bitgii huts ter chin zgr zogsool mal min
Иргэн:
Болж
2019-06-20
Одон орон:
Хотын даргаа дархан цаазтай Богд уулын хүрэл тогоотын аманд Монголдоо ганц байдаг одон орон судлалын төвиын дэргэд уулыг ухаж дуусгах нь ээ, Энэ чинь нийслэлд хамаарах л газар шүү дээ, та анхааралдаа авна уу
2019-06-19
ZOCHIN:
ZA YMAR CH L BSAN ZOV SHIIDVER.
2019-06-19
Энэ новш өөрийнхөө комранийн өчнөөн эрхээ бас цуцлаач !!!
2019-06-19
Аштай юу дээ.:
Болж дээ... 1. Нэг талаасаа зөвшөөрөл авсан иргэний хөрөнгөд халдаад байгаа мэт боловч нийтийн эрх ашгийн үүдээс хийх л ёстой. 2. Тэр хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн нөхдүүдэд хариуцлага хэзээ тооцох вээ? хууль зөрчөөд захирамж гаргасан юм чинь авилга авсан л байж таараа тэрийг нь шалгаж болдоггүй юм уу. Тоглоомтой юм шиг өгөөд нэг хүн солигдохоороо цуцлаад байж болохыму? олгосон нөхөр нь эргээд гараад ирвэл дахиад өгөх болж байна уу?
2019-06-19