Концессын гэрээ нь цуцлагдсан гурван компани

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэрээний үүргээ биелүүлээгүй концесс эзэмшигчдийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргав. Тухайлбал, дараах гурван компанийн концесс цуцлагдаж байна.

  • Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов. 23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.

  • Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани  Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

  • Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тор хулээсэн уургээ биелуулээгуй юм билээ ш дээ
2019-06-21
Иргэн:
Дарханы Төмөрлөгийн концесс гэж луйвар байгаа.
2019-06-20
solior:
ene met yu ch hiij chadahgui taniltai company-s iluu chaddag company zunduu bgaa. ter companiudad bolomj olgoson ni deer. chi muu godhnogo ali company buus be
2019-06-20
Иргэн:
Төр мөнгөө гаргаагүйгээс хойш шахаж байгаад бүтээн байгуулалтаа хийлгэчихгүйдээ?! Заримдаа ЗГ-ын шоу өс хонзон нь хэтрээд байх юмдаа?!
2019-06-19

Номин:
Болж дээ одоо чанарыг эрхэмлэж шудрага ажиллах компанид өгөх хэрэгтэй
2019-06-19